Н.Алтанхуяг: Цаашид бензиний үнэ огт өсөхгүй, харин буурах болно.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг бензиний үнийг цаашид өсгөхгүй гэж хэллээ. Тэрээр хэлэхдээ “Шинэчлэлийн засгийн газар бензиний үнийн асуудлыг амжилттай шийдсэн. Бензин, түлшний үнийг зориуд нэмэгдүүлж тоглодог байсан нөхдийг холдуулж чадсан. Цаашид бензиний үнэ 50-60 төгрөгөөр буурна. Ирэх таван сараас Монгол-93 бензин орж ирнэ. Шатахуунаа Хятад, Солонгос зэрэг 3-4 эх үүсвэрээс авах болно. Дөрвөн жилийн дараагаас бид өөрсдөө бензинээ гаргадаг болчихвол бүр дарамт багатай болно” гэсэн юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (13)