Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ хуулиар хууль сахиулагчдын үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулна

2013-4-19
0
ЖИРГЭХ
Шинэ хуулиар хууль сахиулагчдын үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулна
  шинэ хуульЧуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав.

  Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын гишүүд хуулийн төслийг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэргийн тухай, Хууль сахиулагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг бусад хуулийн төслүүдтэй хамтад нь оруулж ирж багцаар нь хэлэлцүүлэх нь зүйтэй юм гэсэн байр сууриа илэрхийлжээ. Байнгын хорооны гишүүдийн саналын дагуу ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон байна.

   Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл, тэдгээрийг дагалдуулж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Энэ долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр төсөл санаачлагчийн хүсэлтийн дагуу Мөрдөх албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулж, бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм. Ер нь Засгийн газар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах шинэтгэлийн хүрээнд 11 хууль батлуулж мөрдөхөөр төлөвлөж, эхний таван хуулийн төслийг энэ удаад хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа. Харин Мөрдөх албаны тухай хуулийн төслийг удахгүй өргөн мэдүүлэх Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэх үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгээс хойшлуулахаар болсноо төсөл санаачлагч хэлж байсан юм.

  Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяатын албаны албан хаагчдын давхардсан эрх, үүргийг нэг мөр болгох, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг “хүчний” байгууллагаас ялган салгаж, иргэндээ үйлчилдэг зарчмыг тусгах, ажиллах нөхцөл, баталгааг дээшлүүлэхээр тусгажээ. Мөн хууль сахиулагч нь гүйцэтгэсэн аливаа үүргээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд заавал тайлагнаж байх, хууль сахиулагчийн цолыг цэргийн цолоос зааглан ангилж, зөвхөн албан тушаалын цол байхаар зохицуулж өгчээ.

 Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Су.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Батцогт, Ж.Батсуурь, Н.Энхболд, Ц.Оюунбаатар, Д.Лүндээжанцан, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд асуулт асууж тодрууллаа.

  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүдийн асуултад хариулахдаа, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын зарчмын нэг илрэл нь хууль сахиулагч, хууль сахиулах байгууллага нь олон нийтэд танигдахуйц байх, энэ нь хэрэгцээтэй үед үйлчилгээг хурдан шуурхай авах, хүргэх ач холбогдлын үүднээс төсөлд хууль сахиулагчийн дүрэмт хувцас нь алба хаагчийн хүйс, гүйцэтгэх үүргийн онцлогт тохирсон, иргэдэд бүрэн танигдахаар байхаар тусгасан. Судалгааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хууль сахиулагчийн ёс суртахуун, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэхийн тулд хууль сахиулагч бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэхэд анхаарч, Засгийн газар хууль сахиулагчийн хүний нөөцийн бодлогыг боловсруулж, шат дараатай хэрэгжүүлж байхаар төсөлд тусгасан гэдгээ хэллээ.

Мөн хуулийн төслөөр эрх ашиг нь хөндөгдөх бүлэг болон 917 хүнийг оролцуулан олон нийтийн дунд 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, шүүмжлэлийг сонсож төсөлд тусгасан. Түүнчлэн олон нийтээс цахим хэлбэрээр санал авах тусгай цахим хуудас ажиллуулсан гэлээ.

  Манай улсад хүчний байгууллага, цэрэгжсэн байгууллага гэх албан бус ойлголтууд хууль сахиулах байгууллагуудад хэрэглэгдэж, тэдний ажлын арга барил, зохион байгуулалт, удирдлагыг тодорхойлж буйгаас олон нийтийн дунд тэдний нэр хүнд, үйл ажиллагааны хүлээн зөвшөөрөгдөх байдал суларч байна. Нөгөөтэйгүүр цагдаа, хуулийн байгууллагын үйлдэл, шийдвэрийг эсэргүүцэх, улмаар амь нас, эрүүл мэндийг хохироох явдал өсч байгаа нь хүний мэргэжлийн чадвартай холбоотой ч хууль сахиулагчдын үйл ажиллагаа нэгдсэн стандартад ороогүй, хууль сахиулах байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал нэг мөр шийдэгдээгүй, тэдний аюулгүй байдал, эрх зүйн хамгаалал, баталгаа бүрдээгүйтэй мөн холбоотой. Тиймээс эдгээр асуудлыг энэ хуулиар нэг мөр болгож зохицуулж байгаа юм гэдгээ тэрээр хэллээ.

Мөн энэ хуулийн төсөл нь цоо шинэ зүйл биш, олон жил яригдаж байсан асуудал. 2002 онд хийсэн эрх зүйн шинэтгэлийн үргэлжлэл. Энэ нь иргэдэд зориулсан хууль биш, хууль сахиулагчдад хуулиар тогтоож өгч байгаа эрх зүйн хэмжээ юм гэж байлаа.

  Гишүүд асуулт асуух зуураа хуулийн төсөлд хууль сахиулагчийн үйл ажиллагааны хүрээг хэрхэн тодорхойлох, цэргийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хэрхэн зохицуулах, хууль сахиулагч гэдэгт ямар албан тушаалтныг ойлгох, зарим нэр томъёог оновчтой, нэг мөр болгох, ажлын хэсэг ихээхэн нухацтай хандаж хэлэлцүүлгийн дараагийн шатанд сайн нягталж сайжруулах, салбарын байгууллагууд, мэргэжлийн хүмүүс, олон нийтийн санал бодлыг сайн сонсох, дутуу байгаа төслүүдээ яаралтай өргөн барьж хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай байгаа зэргийг хэлж байлаа.

   Нийтдээ 6 бүлэг, 38 зүйлтэй энэ хуулийн төсөл батлагдсанаар хууль сахиулагч нарын эрх зүйн байдлыг тодорхойлсон нэг суурь хуультай болж, тэдний баталгаа, эрх, үүрэг илүү тодорхой болж нэгдсэн байдлаар зохицуулагдах юм байна.

  Чуулганы хуралдааны цагийг 13 цаг хүртэл сунгаж гишүүд хуулийн төслийн талаар төсөл санаачлагчаас асууж тодруулснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өнөдөрлөв.

  Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14 цагт эхэлж Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд саналаа хэлэхээр болов.
Эх сурвалж: Open-parliament
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 39 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 14 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 58 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 21 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 46 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 10 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 12 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 39 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 8 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 11 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 52 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 50 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 3 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 12 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 34 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    Өчигдөр 08 цаг 55 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК