
Тодруулбал, “Таван толгой” ХК-аас нүүрс худалдан авч борлуулдаг болон үйл ажиллагааны холбоотой “Пүшинговь”, “Голдентрайнгле”, “Дээдийн говь”, “Говь урал”, “Пүшинмон”, “Энк”, “Таван толгой транс”, “Баян-Уул” ХХК-ууд болон ТУЗ-ын гишүүдийн сүүлийн 1-5 жилийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар 213,861,8 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 1,521,7 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Пүүшин зэрэг хятадын компаниудтай нүүрс худалдан авах гэрээ байгуулахдаа Монгол Улсын Засгийн газраас тогтоосон жишиг үнээс доогуур, хэт бага үнээр борлуулж, татвараас зугтаасныг татварын улсын байцаагчид баримтаар тогтоожээ.
“Таван толгой” ХК-иас нэр бүхий улсын байцаагчдын тогтоосон 2009 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 0300908 тоот актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч татварын байцаагчид хөдлөшгүй баримтуудыг гаргаж ирж тавьсан учир орон нутгийн “Таван толгой” ХК 57 тэрбум төгрөгийн татвараас зайлхийсэн байна гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2012 оны 10 дугаар сарын 1-нд шийдвэрлэжээ. Гэтэл Таван толгой ХК өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төсөвт төлөөгүй байна.
Тиймээс “Таван толгой" ХК Улсын дээд шүүхэд хянуулах гомдол гаргаад шинээр илэрсэн нөхцөл байдал мөн байна гэж дүгнүүлээд хэргийг анхан шатны захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн аж.
Сэтгэгдэл (3)