
Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээртэй өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн хүнийг энэ сонгон шалгаруулалтанд оруулахгүй юм байна.
Сонгон шалгаруулалтанд англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл, гэрлээгүй Монгол Улсын иргэд оролцох боломжтой аж. Бакалаврын оюутан нь гэрлээгүй, 22-оос доош насных байх гэнэ.
Магистрант нь суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй буюу энэ 2013 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш) байх юм.
Бакалаврын бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийж, шалгалтанд орох оюутны нэрсийг бүрдүүлсэн материал, шалгалтын хураамжийн хамт ирэх сарын 16-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь 2013 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгүүлнэ.
