Өнгөрсөн амралтын өдөр Хятадын баруун хойд бүс нутаг Сичуаньд хүчтэй
газар хөдөлсөн. Гамшгаар 186 хүн амиа алдаж, 8200 гаруй хүн эмнэлэгт
хүргэгдэж, 11200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн тус нутгийнхан
ундны усны хомсдолд ороод буйг “Сяньхуа” агентлаг онцолжээ.

Өнгөрсөн амралтын өдөр Хятадын баруун хойд бүс нутаг Сичуаньд хүчтэй газар хөдөлсөн. Гамшгаар 186 хүн амиа алдаж, 8200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 11200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мөн тус нутгийнхан ундны усны хомсдолд ороод буйг “Сяньхуа” агентлаг онцолжээ.
БНХАУ аврах ажиллагаанд гурван сая юань зарцуулаад байна. Тус улсын дэд дарга Ли Көцянь өчигдөр Бээжингээс Сичуаньд очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.
Өнгөрсөн бямба гаргийн 08:00 цагт долоон баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Сичуань аймаг нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог бөгөөд 2008 оноос хойш уг гамшгаар 87 мянга гаруй хүн амиа алдсан аж.
Д.Идэр