АНУ-ын Бостон хотод болсон марафоны дэлбэрэлтэд 19 настай Жохар
Царнаевыг ахынх нь хамт сэжиглэж байгаа. Сэжигтэн этгээд хүнд шархадсан
байсан тул ярих боломжгүй байсан. Харин түүнийг ухаан орж, албаны
хүмүүсийн асуултад бичгээр хариу өгч байгаа хэмээн “Huffington post”
мэдээлжээ.

АНУ-ын Бостон хотод болсон марафоны дэлбэрэлтэд 19 настай Жохар Царнаевыг ахынх нь хамт сэжиглэж байгаа. Сэжигтэн этгээд хүнд шархадсан байсан тул ярих боломжгүй байсан. Харин түүнийг ухаан орж, албаны хүмүүсийн асуултад бичгээр хариу өгч байгаа хэмээн “Huffington post” мэдээлжээ. Гэхдээ мөрдөх албаныхан ямар асуултад хэрхэн хариулсныг мэдээлэхээс татгалзсан байна.
Жохар Царнаев нь “Beth Israel Deaconess” эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Түүний ам руу буудсан сум хүзүүгээр нь нэвт гарч, мөн гуяндаа ч сумны шарх авсан байжээ.
Д.Идэр