Бостон хотын марафоны тэмцээний үеэр халдлага үйлдсэн хэрэгт ах, дүү
Царнаевыг сэжиглэж байгаа. Тэгвэл тэд дахин өөр халдлага үйлдэхээр
төлөвлөж байсныг цагдаагийн комисс мэдээлжээ.

Бостон хотын марафоны тэмцээний үеэр халдлага үйлдсэн хэрэгт ах, дүү Царнаевыг сэжиглэж байгаа. Тэгвэл тэд дахин өөр халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг цагдаагийн комисс мэдээлжээ. Царнаевууд аргаар үйлдвэрлэсэн дэлбэрэх бодис, тэсрэх бөмбөгүүдийг баривчилгааны үеэр цагдаа нар луу шидсэнээс энэхүү дүгнэлтийг хийсэн байна.
Дүү Царнаев буюу Жохарыг өнгөрсөн баасан гарагт баривчилсан юм. Харин ах нь баривчилгааны үеэр цагдаа нартай буудалцаж амиа алдсан билээ. Сэжигтнүүд 2001 онд ОХУ-аас Массачусеттс мужид цагаачилж ирсэн чечений хөвгүүд юм.
Уралдааны үеэр болсон дэлбэрэлтээр гурван хүн амиа алдаж, 170 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 50 нь эмнэлэгт хүнд нөхцөлд байна.
Д.Идэр