Өчигдөр Бразилийн шүүх 23 цагдаагийн албан хаагчид тус бүрт 156 жилийн хорих ял оноожээ. Тэднийг 1992 онд шоронд болсон алан хядлагад буруутгасан байна. Цагдаа нарыг 21 жилийн өмнө Сао Пауло хотын Карандиру шоронд гарсан хоригдлуудын бослогыг дарахаар 13 ялтанг хөнөөсөн хэмээжээ. Тэд бослого гаргасан хоригдлуудыг шоронгийн хоёр давхраас автомат буугаар шүршиж хядсаныг тогтоосон аж.
Энэхүү харгис хэрэг түүхэнд Карандиругийн хядлага хэмэн алдаршиж үлджээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)