2013 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээНутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв нутгийн зарим газар ,говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Онон, Халх голын сав газраар 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.



















































