Өчигдөр орой 17 цагийн орчим ӨМӨЗО-ны Тунляо хотын Хорчин Зүүнгарын хойд хошуу болон Ляонин мужийн Фүшинь зангуу сяний уулзварт 5.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.Газар хөдлөлт Тунляо хотод мэдрэгдэж, хэдэн секунд үргэлжилжээ. Хорчин зүүнгарын хойд хошуу даяар чичирхийлэл илт мэдрэгдэж, газар хөдлөлтийн төвөөс 5,6 километр зайд орших Ганзага суурингийн зарим барилгад ан цав гарч , есөн айлын байшин нуржээ.Мөн үеэр цөөнгүй хүн хөнгөн гэмтэж бэртсэнээс 12 хүн эмнэлэгт хүргэгдээд байна.

























































