зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

2013-4-23
0
ЖИРГЭХ
Дипломат харилцаа тогтоох, зээлийн нэмэлт хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг дэмжлээ
    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн талаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байв. Харин энэ асуудлыг аудитын дүгнэлт гарсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж өнөөдөр үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаас үзсэн тул асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

   Дараа нь Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцааны сайд Л.Болдын танилцуулгыг сонслоо.

  Одоогоор манай улс НҮБ-ын гишүүн нийт 193 улсаас 162 улстай нь дипломат харилцаатай. Үлдсэн бусад улстай дипломат харилцаа тогтоохоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу ажиллаж байна. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хөгжиж буй орнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, улмаар бүс нутаг, дэлхийн чанартай асуудлаар олон талт шугамаар санал санаачлага гаргах, хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, хөгжлийн туршлагаа хуваалцах, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны сайд хэллээ.

парламент

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай Засгийн газрын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Ингэснээр манай улс удахгүй Антигуа Барбуда улс, Багамын хамтын нөхөрлөлийн улс, Бүгд найрамдах Барбадос улс, Белиз улс, Бүгд найрамдах Ботсвана улс, Бүгд найрамдах Бурунди улс, Бүгд найрамдах Камерун улс, Бүгд найрамдах Чад улс, Бүгд найрамдах Жибути улс, Эквадорын бүгд найрамдах Гвиней улс, Эритри улс, Бүгд найрамдах Габон улс, Бүгд найрамдах Гаити улс, Бүгд найрамдах Кирибати улс, Маршалын арлуудын бүгд найрамдах улс, Бүгд найрамдах Маврики улс, Бүгд найрамдах Микронез улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Палау улс, Бүгд найрамдах Руанда улс, Сент Кристофер ба Невисийн холбооны улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Сьерра Леон улс, Бүгд найрамдах Суринам улс, Свазиландын хаант улс, Бүгд найрамдах Того улс, Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улс, Бүгд найрамдах Уганда улс, Бүгд найрамдах Вануату улс зэрэг 29 улстай дипломат харилцаа тогтоох юм.

   Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

   Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицубиши-Чиёода” хамтарсан компанийг шалгаруулж санхүүгийн хэлэлцээр хийснээр тендерийн нөхцөлийн дагуу төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас гадна Монголын талын хөрөнгө оруулалтаар хийхээр тооцож байсан хөөрч, буух зурвасын голын тэнхлэгийн гэрэлтүүлэг, шатахууны суурин сумалгааны гидрант системийг байгуулах ажлыг нэмэлт ажилд оруулан тооцож төсөл хэрэгжүүлэх үнийн дүнг нийтдээ 49.5 тэрбум иен байхаар тохиролцоод байгаа аж.

   Төслийг хэрэгжүүлэхэд барилгын ажилд зарцуулахаар Японы Засгийн газрын зээл болон Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгө нийлээд 29.9 тэрбум иен болж байгаа бөгөөд энэ нь гэрээ байгуулахаар тохиролцсон үнийн дүнгээс 19.6 тэрбум иенээр дутуу юм. Иймээс энэхүү зөрүү зардлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай 2008 оны тавдугаар сард байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээтэй ижил нөхцөлөөр нэмэлт зээл авч санхүүжүүлэх талаар саяхан болсон Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр зарчмын хувьд тохирсон юм байна.

   Нэмэлт зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг өнөөдөр үдээс өмнө болсон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас дэмжсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлт болон Засгийн газрын саналтай холбогдуулан гишүүн Р.Амаржаргал, Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар Зам, тээврийн сайд А.Гансүх болон ажлын хэсгийн гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа. Сайд А.Гансүх гишүүдийн асуултад хариулахдаа, нэмэлт зээл нь 2008 онд УИХ-аас соёрхон баталсан зээлийн ерөнхий нөхцөлийн дагуу жилийн 0.2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд зээлийн төлбөр төлөхгүй байх нөхцөлийг нэгэн адил хангах юм. Монголын талын тухайд шинээр барих нисэх онгоцны буудлын цахилгааны шугам, мэдээлэл харилцааны шилэн кабелийг татах үүрэг хүлээж байгаа. Эрчим хүчний шугам нь хоёр талын эх үүсвэртэй байх бөгөөд Налайхаас татах шугамыг энэ оны зургадугаар сард ашиглалтад өгөх боломжтой. Харин Сонгинын шугам нь хүлээгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн шинээр баригдах нисэх онгоцны буудал нь зургаан хүзүүвчтэй, буулт суултын хоёр зурвастай, жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашдаа нисэхийн талбайг 96 мянган ам метр болгож өргөтгөх боломжтой гэлээ.

   Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг бүгд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Эх сурвалж: Оpen-parliament

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хятадын араас (122.254.127.34)
    Бид нар чинь гэнэт сэрээд,Хятадын араас Африкийг байлдан дагуулах болж дээ,хэ хэ хэ
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    7 цаг 46 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    19 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    20 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    20 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    20 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    21 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК