
-Өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд "Улаанбаатар хотын боловсруулсан түлшний хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулах арга зам" зөвлөгөөн эхэлж байна.
-10.00 цагаас "Чингис" зочид буудалд "Хөдөлмөрийн салбарын бодлого-Хамтын ажиллагаа" сэдэвт форум болно. Хөдөлмөрийн яамны газрын дарга нар болон 150 гаруй байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцоно.
-Байгаль орчинд ээлтэй техник, технологи үзэсгэлэн "Мишээл экспо"-д үргэлжилнэ.
-Төрийн албан хаагчид 11.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.
-Монголын газар зохион байгуулагчдын холбооноос 11.00 цагаас "MN" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Дуучин П.Жимсээ тоглолтынхоо талаар 11.30 цагаас "MN" мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
-Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурал Төрийн ордонд болно.
-Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордны "Г" танхимд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын талаар мэдээлэл хийнэ.
-Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Уулзалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.