Өчигдөр “Associated Press” агентлагийн Твиттер хаяг кибер халдлагад
өртжээ. Хакерууд Цагаан ордонд удаа дараа дэлбэрэлт болж, Ерөнхийлөгч
Барак Обама шархадсан тухай мэдээллийн твиттер хуудсаар нь цацсан байна.

Өчигдөр “Associated Press” агентлагийн Твиттер хаяг кибер халдлагад өртжээ. Хакерууд Цагаан ордонд удаа дараа дэлбэрэлт болж, Ерөнхийлөгч Барак Обама шархадсан тухай мэдээллийн твиттер хуудсаар нь цацсан байна.
Энэхүү мэдээлэл шуугиан тарьснаас хэсэг хугацааны дараа “Associated Press” агентлаг фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Твитттер дээр сүүлийн 20 минутын турш худал мэдээ гарч байгаа тул итгэх хэрэггүй” хэмээн уншигчдад анхааруулжээ.
Хаанаас хакер үйлдэгдсэн болохыг холбогдох албаныхан шалгаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бие сайн байгаа хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгджээ.
Д.Идэр