Өчигдөр Хятадын найман хөлөг онгоц Сенкаку аралд ойртжээ. Энэхүү явдалд Японы эрх баригчид албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Өчигдөр Хятадын найман хөлөг онгоц Сенкаку аралд ойртжээ. Энэхүү явдалд Японы эрх баригчид албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Тикао Каваи нь анхааруулах бичгийг Токиод суугаа БНХАУ-ын Элчин сайд Чэн Юнхуад гардуулжээ. Гадаад хэргийн яам уг бичигтээ Хятадын хөлөг онгоцнуудыг маргаантай нутаг дэвсгэрээс нэн даруй гарч явахыг шаардсан байна.
БНХАУ болон Япон улсын хоорондын Сенкаку арлын эзэмшлийн тухай маргаантай асуудал нь 1970 аад оны эхэн үеэс эхэлсэн. Япон улс нь 1895 оноос тус арлыг эзэмшиж байгаа бөгөөд энэ үеэс өмнө хэнд ч харъяалагдаж байгаагүй аж. Харин Хятад улс Сенкакуг Хятад гүрний үед буюу 600 жилийн өмнө тус улсад багтаж байсан гэж үздэг байна. 2012 оны дунд үеэс хоёр улсын хооронд нутаг дэвсгэрийн асуудал улам хурцдаж эхэлсэн юм.
Д.Идэр