.
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав тушаал гаргаж С.Алимааг УЕПГ-ын хяналтын прокуророор томилжээ. С.Алимаагийн хувьд албан тушаалтнуудтай холбоотой цөөнгүй хэрэгт хяналт тавьсан байна. Тэрээр сүүлд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцсон билээ. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх, “Саусгоби сэндс" компанийн гадаад захиралд холбогдох хэрэгт хяналт тавьж байжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)