Хятадын үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комисс шувууны
ханиадын вирусээр өвчлөгсдийн тоо 108-д хүрснийг мэдээлжээ. H7N9 вирус
халдварлагсдын 22 нь амиа алдаад байгаа юм.

Хятадын үндэсний эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комисс шувууны ханиадын вирусээр өвчлөгсдийн тоо 108-д хүрснийг мэдээлжээ. H7N9 вирус халдварлагсдын 22 нь амиа алдаад байгаа юм.
Комиссын мэдээлснээр халдварт туссан ч эмчилгээ хийлгэсэн 14 хүнийг эмнэлгээс гэрлүү нь шилжүүлжээ. Харин 72 өвчтөнг эмнэлэгт үргэжлүүлэн эмчилж байна.
Шинэ төрлийн вирусыг хүнээс хүнд халддаг гэсэн шинж тэмдэг байхгүй гэж комиссынхон үзэж байна. Харин өвчтөнгүүдийн 33 хувь нь шувуунаас хол амьдардаг хүмүүс байжээ.