АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтэд Чечений
цагаачдын хүү ах, дүү Царнаев нарыг сэжиглэж байгаа. 26 настай Тамерлан
Царнаев баривчилгааны үеэр цагдаа нартай мөргөлдөж амиа алдсан билээ.
Тэгвэл түүнийг 2011 оноос хойш АНУ-ын болзошгүй террористуудын санд
бүртгэлтэй байсан хэмээн “CNN” мэдээлжээ.

АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтэд Чечений цагаачдын хүү ах, дүү Царнаев нарыг сэжиглэж байгаа. 26 настай Тамерлан Царнаев баривчилгааны үеэр цагдаа нартай мөргөлдөж амиа алдсан билээ. Тэгвэл түүнийг 2011 оноос хойш АНУ-ын болзошгүй террористуудын санд бүртгэлтэй байсан хэмээн “CNN” мэдээлжээ.
Хоёр жилийн өмнө Оросын эрх баригчид Тамерлан Царнаев нь исламын хэт даврагсадтай холбоотой хэмээн олон удаа анхааруулсны улмаас түүнийг дээрх бүртгэлд бүртгэжээ. Анхааруулгын дагуу АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Тамерланыг нарийн шалгасан боловч тухайн үед террорист үйл ажиллагаа явуулсан болон бэлдэж байгаа гэх шинж тэмдэг илрээгүй аж.
Түүний дүү 19 настай Жохар Царнаев эмнэлэгт цагдаа нарын хяналт дор эмчлүүлж, байцаагдаж байна.
Өнгөрсөн даваа гарагт болсон дэлбэрэлтээр гурван хүн амиа алдаж, олон арван хүн хүнд гэмтсэн юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)