Бангладешийн нийслэл Дакка хотын нэгэн дүүрэгт өчигдөр олон давхар
барилга нурсны улмаас 160 гаруй хүн амиа алдсан байна. Хувцасны үйлдвэр,
дэлгүүр, банк зэрэг олон байгууллага байршдаг байсан “Rana Plaza”
нурсны дараа 164 хүний цогцсыг татан гаргажээ.

Бангладешийн нийслэл Дакка хотын нэгэн дүүрэгт өчигдөр олон давхар барилга нурсны улмаас 160 гаруй хүн амиа алдсан байна. Хувцасны үйлдвэр, дэлгүүр, банк зэрэг олон байгууллага байршдаг байсан “Rana Plaza” нурсны дараа 164 хүний цогцсыг татан гаргажээ.
Урьд өдөр нь барилгын дээвэрт ан цав гарсны улмаас банк, хувцасны үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон ч бусад газрууд тоохгүй ажилласаар байсан байна.
Энэ явдалтай холбогдуулан Бангладешт өнөөдөр гашуудал зарлажээ. Холбогдох албаныхан барилгын эздийг хайж байна.
Д.Идэр