ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн албаныхаа дунд ихээхэн шинэчлэл өрнүүлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн албаныхаа дунд ихээхэн шинэчлэл өрнүүлж байна. Саяхан тэрээр хуурамч бичиг баримт, дипломтай төрийн албан хаагчдыг шалгаж ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн. Харин өнгөрсөн долоо хоногт дахин нэг чиглэл өгсөн байна. Тэрээр “гадаад санхүүгийн хэрэгсэл” гэсэн ойлголтыг гаргаж, төрийн албан хаагчидаа гадаадын банkинд данстай байхыг албан ёсоор хоригложээ. Учир нь саяхан ОХУ-ын томоохон албан тушаалтнууд дампуурал зарласан гадны банkуудад нууц данстай нь илэрч ихээхэн шуугиан дэгдээсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадаадад данстай төрийн албан хаагчдаа санхүүгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй ажлаас нь халахаас гадна эрүү үүсгэж шалгах ёстой ярьжээ. Ийнхүү В.Путины шийдвэрүүд төрийн албаны ихэнх албан хаагчид болоод ард түмэнд нь таалагдаж байна.
Мөн ОХУ-ынхан гадаадад их хадгаламжтай байдаг. Тэр хадгаламжуудаа эх орондоо татаж ирэхийг бас үүрэг болгохоор ярилцах болсон гэж гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)