Хувьсах үйл явцын үр дүнд бий болсон H7N9 шувууны ханиадны вирус хүнд
өөр хөхтнөөс халдаж мэднэ" хэмээн тус вирусыг судалж байгаа Хятадын эрдэмтэн академич Ли Ланьзюань өчигдөр мэдээллээ.

"Хувьсах үйл явцын үр дүнд бий болсон H7N9 шувууны ханиадны вирус хүнд өөр хөхтнөөс халдаж мэднэ" хэмээн тус вирусыг судалж байгаа Хятадын эрдэмтэн академич Ли Ланьзюань өчигдөр мэдээллээ.
Түүний хэлснээр Н7 гений амин хүчлийн бүтэц өөрчлөгдсөн цагт ийм замаар халдварлах боломжтой аж. H7N9 вирус амьсгалын цочмог дутлын хам шинжийн өвчлөлтэй төстэй гэж Хятадын эрдэмтэд үзэж байгаа нь эмчлэхэд дөхөм болно хэмээн найдаж байна.
H7N9 вирусээр Хятадад нийт 114 хүн халдвар авч, 23 нь нас баржээ.