Бостон хотын марафоны тэмцээнийг дэлбэрэлтээр дуусгасан хэрэгт
сэжиглэгдэж буй Жохар Царнеавыг эмнэлгээс шоронд шилжүүлсэн талаар
“Yahoo” мэдээллээ. Түүнийг “Beth Israel Deaconess” эмнэлгээс
Массачусеттс мужийн “Fort Devens” шоронд шилжүүлсэн байна.

Бостон хотын марафоны тэмцээнийг дэлбэрэлтээр дуусгасан хэрэгт сэжиглэгдэж буй Жохар Царнеавыг эмнэлгээс шоронд шилжүүлсэн талаар “Yahoo” мэдээллээ. Түүнийг “Beth Israel Deaconess” эмнэлгээс Массачусеттс мужийн “Fort Devens” шоронд шилжүүлсэн байна.
19 настай чечень залуу өнгөрсөн долоо хоногт баривчилгааны үеэр цагдаа нартай мөргөлдөж хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний ах 26 настай Тамерлан Царнаев нь энэ үеэр амиа алдсан билээ.
Хэрвээ Жохар Царнеав энэ сарын 15-нд уралдааны үеэр халдлага үйлдэж, гурван хүний аминд хүрч, 264 хүнийг хүнд бэртээсэн нь нотлогдвол ялын дээд хэмжээг авах аж.
“Fort Devens” шорон нь Бостон хотоос баруун зүгт 63 км-т байрладаг юм.
Б.Билэгт