Грекийн эрх баригчид өчигдөр 11.5 тэрбум ам.доллар хэмнэхийн тулд
Засгийн газрын олон мянган ажлын байрыг танахаар болсон тухайгаа
мэдээллээ. Хууль батлагчдын мэдээлснээр Грек 2014 оны сүүл гэхэд 15
мянган төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх юм байна.

Грекийн эрх баригчид өчигдөр 11.5 тэрбум ам.доллар хэмнэхийн тулд Засгийн газрын олон мянган ажлын байрыг танахаар болсон тухайгаа мэдээллээ. Хууль батлагчдын мэдээлснээр Грек 2014 оны сүүл гэхэд 15 мянган төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх юм байна.
Мөнгөний гачаалд орсон Грекийн Засгийн газар эхний ээлжинд 700 мянган ажиллах хүчийг чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Энэхүү арга хэмжээ нь хэдий улсын төсвийг хэмнэж байгаа ч ажилгүйдлийг 27 хувиар өсгөнө хэмээн шинжээчид үзэж байна.
Д.Идэр