Өчигдөр Италийн Ерөнхий сайдын оффисын гадаа хоёр цагдаа буутай
этгээдийн дайралтад өртөж шархадсан байна. 49 настай буутай этгээд
цагдаа нар луу зургаан удаа буудсаны дараа эмнэлэгт хүргэгдээд,
баривчлагджээ. Хоёр цагдаа болон дайрагч залуу хэн хэн нь хүнд шарх
аваагүй боловч эрүүл мэндийн байдлыг шалгуулахаар эмнэлэгт хүргэгдсэн
байна.

Өчигдөр Италийн Ерөнхий сайдын оффисын гадаа хоёр цагдаа буутай этгээдийн дайралтад өртөж шархадсан байна. 49 настай буутай этгээд цагдаа нар луу зургаан удаа буудсаны дараа эмнэлэгт хүргэгдээд, баривчлагджээ. Хоёр цагдаа болон дайрагч залуу хэн хэн нь хүнд шарх аваагүй боловч эрүүл мэндийн байдлыг шалгуулахаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Буудалцаан Италийн Ерөнхий сайдын оффисын өмнө болсон ч энэ үед Ерөнхий сайд Энрико Летта тангараг өргөхөөр Ерөнхийлөгчийн ордонд байжээ.
Хэрэг явдлын дараа Италийн Засгийн газар харуул хамгаалалтаа сайжруулсан байна. Холбогдох албаныхан сэжигтэнг байцааж, хэргийг мөрдөж эхэлжээ.
Д.Идэр