Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Латвийн парламенттай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2013-4-29
0
ЖИРГЭХ

        УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013-04-29/ үдээс өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII Бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яамны Парламентын нарийн бичгийн дарга Викторс Макаровсыг  хүлээн авч уулзлаа.     

        Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд ноён Викторс Макаровст Бага хуралд оролцон Монгол Улсад саатаж буйд нь талархал илэрхийлээд “Европын Холбоо, түүний дотор Латви Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилтын нэг, Монгол Улс нь Латви Улсын Ази дахь итгэлт анд, найдвартай түнш бөгөөд бид Латви Улсыг өөрийн гуравдагч хөршөө гэж үзэж харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх сонирхолтой байдаг” хэмээн тэмдэглэн хэлэв. Тэрбээр мөн хоёр талын харилцааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж, энэхүү харилцааг идэвхжүүлэхэд өөрийн зүгээс анхаарахыг ноён В. Макаровсаас хүслээ.

        Ноён Викторс Макаровс Монголын нийслэлд болж буй Бага хуралд оролцох боломж олгосонд УИХ-ын даргад талархлаа илэрхийлээд ардчиллын замаар 20 гаруй жил замнаж байгаа Монголд хүрэлцэн ирж, ардчилсан хувьсгалын ололт амжилтыг нь хэлэлцэн, туршлага хуваалцаж байгаадаа баяртай байна гээд “Латви улс хоёр талын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж харилцаа, хамтын ажиллагаагаа зөвхөн парламентын түвшинд төдийгүй бусад түвшинд гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа”-г тэмдэглэв.

        УИХ-ын дарга З.Энхболд манай улсын парламентад гадаад орнуудын парламенттай хамтран ажиллах хоёр талын найрамдлын бүлгүүд байдгийг ноён В.Макаровст дуулгаад Монгол, Латвийн парламентад хоёр талын харилцааг дэмжигч найрамдлын бүлгүүд байгуулахыг санал болгосон бөгөөд Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга уг саналыг хүлээн авч, Латвийн тал ч мөн ийм сонирхолтой байгааг мэдэгдлээ.

латвийн парламент

        УИХ-ын дарга бас хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, түүнчлэн УИХ-ын Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн ялдамд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоо байгааг онцоллоо. Тэрбээр мөн 1990-ээд оноос өмнө Монголын оюутнууд Латвид сурдаг байсныг дурдаж, монголчууд Латвиас экспортолдог байсан лаазалсан загас /шпрот/, транзистор хүлээн авагчийг өргөн хэрэглэдэг байсныг дурсахад ноён Викторс Макаровс хоёр орон худалдааны салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлж, биенесийн туршлагаа солилцон бие биеэсээ суралцах, тухайлбал, Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчийн хувьд энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн ярилаа.

        УИХ-ын дарга З.Энхболд хоёр орон олон улсын байгууллагуудын хүрээнд үр бүтээлтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд Европын Холбоонд манай улстай холбогдолтой асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Латвийн талаас хүсэв. Тэрбээр мөн Монгол Улс байгалийн арвин баялагтай ч далайд гарцгүй орны хувьд дэлхийн зах зээлд гарахад ихээхэн хүндрэлтэй байгаа, Далайд гарцгүй орнуудын судалгааны хүрээлэнг Монголд байгуулахаар болж буйг дуулгаад далайд гарцгүй орнуудын асуудлаар ирэх онд болох НҮБ-ын Бага хурын үеэр Монгол Улсыг дэмжихийг хүсч, “Монгол Улс зөвхөн уул уурхайгаар амьдрах бус, уул уурхайн салбараас олсон орлогоороо бусад салбараа дэмжих, эн түрүүнд ноолуурын салбараа хөгжүүлж, олон улсын зах зээлд эцсийн бүтээгдэхүүн гаргах бодлого баримталж байгаа. Европ бол том зах зээл, гэтэл Европын орнуудтай хийж буй манай худалдааны хэмжээ чамлалттай байгаа тул ноолууран бүтээгдэхүүнээ уул уурхайн бус №1 экспорт болгохоор зорьж байгаа” хэмээн ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    12 цаг 26 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 1 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    16 цаг 45 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    17 цаг 8 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    17 цаг 33 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    18 цаг 57 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    18 цаг 59 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    19 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    19 цаг 25 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    20 цаг 55 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    20 цаг 58 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    21 цаг 38 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    22 цаг 37 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    22 цаг 50 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    22 цаг 59 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    23 цаг 21 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 48 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    23 цаг 48 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    23 цаг 48 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    23 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК