зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжээчийн худал дүгнэлт үйлдсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэлэээ

2013-4-29
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед ялаас чөлөөлөх асуудлаар  өвчний  онош болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр гаргуулах оролдлого гарч байна.
ял шийтгэлСүүлийн үед ялаас чөлөөлөх асуудлаар  өвчний  онош болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр гаргуулах оролдлого гарч байна. Тиймээс өвчний учир ялаас чөлөөлүүлэх  журам, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтэд Прокурорын байгууллага ямар хяналт, шалгалт явуулж байгаа талаар Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболдоос тодрууллаа.

-Шүүхээс ял шийтгүүлсэн  ялтныг хугацаанаас нь өмнө өвчний учир чөлөөлөх асуудал их яригдаж байна. Энэ нь хуулиараа хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжоор эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг  хуульчилж өгсөн байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх зарчим юм. Гэтэл сүүлийн үед шүүхээр хорих ял шийтгүүлсэн  тодорхой нэр нөлөө бүхий хүмүүсийг өвчний учир ялаас чөлөөлүүлэх гэсэн  сонирхол их байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333 дугаар зүйл, ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313/316 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу өвчний учир хугацаанаас өмнө  ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг  журамласан. Ялтан  ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад  хамаарах өвчнөөр өвчилсөн шинж мэдэгдвэл  хорихын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн  нарийн мэргэжлийн  шинжилгээ хийнэ. Жагсаалтад багтсан өвчнөөр өвдсөн  гэж үзвэл  эмнэлэг хөдөлмөр магадлалын дүгнэлт гаргаж, саналыг холбогдох материалын хамт прокурорт ирүүлнэ. Прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулдаг. Ингээд шинжээчийн дүгнэлтээр өвчний жагсаалтад хамаарна гэж үзвэл шүүхэд  шилжүүлж шийдвэрлүүлдэг  журамтай.

-Прокурорын  байгууллагад дээрх асуудлаар хандах тохиолдол хэр их байна. Хандсан бол хэрхэн шийдвэрлэж  байна вэ?


-Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх асуудлаар хандах тохиолдол цөөнгүй байгаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болсон хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн зарим хүмүүсийн тодруулбал нийгэмд нэр нөлөө бүхий албан тушаал хашиж байсан, засаг дарга, цагдаагийн  байгууллагын удирдах албанд ажиллаж байсан хүмүүстэй холбоотой асуудлыг манайд ирүүлсэн. Бид хуульд заасны дагуу шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарахгүй гэсэн дүгнэлтүүд  гарсан байгаа.

-Тэгэхээр ялаас чөлөөлөх хэмжээний хүнд өвчнөөр өвдөөгүй хэрнээ энэ журмыг далимдуулан ял завших магадлал өндөр байна гэж ойлголоо. Тэгвэл Прокурорын байгууллага энэ асуудалд хэрхэн хяналт тавих ёстой юм бол?

-Өвчний учир ялаас чөлөөлөх асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Түрүүн хэлсэн, эрүүгийн хариуцлага бол гарцаагүй байх ёстой. Бид өвчний учир ялаас чөлөөлүүлэх санал бүрийг нягтлан шалгаж,  үнэхээр журамд зааснаар ялаас чөлөөлөх жагсаалтад хамаарах өвчнөөр өвчилсөн эсэхийг тодруулах, мөн  ялаас чөлөөлөх асуудал журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавьж ажиллаж байна. Сүүлийн үед ШШГЕГ-ын нэгдсэн эмнэлгээс өвчний учир ялаас чөлөөлүүлэх асуудлаар хандах нь ихэсч байгаа. Тиймээс холбогдох журмын дагуу  асуудлыг тавиад байна уу, эсвэл  өөр ашиг сонирхол байна уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага журмаа хэрхэн биелүүлж байна гэдэгт бид шалгалт хийж байна. Мөн  энд  шинжээч нартай холбоотой анхаарах асуудлууд бий. Тухайлбал  тухайн ялтны өвчний онош, шинжилгээний дүн  зэрэг нь адил байхад шинжээч нар зөрүүтэй дүгнэлт гаргадаг. Жишээ нь А гэдэг ялтны өвчин  нь шинжилгээний дүгнэлтээр батлагдсан байна гэж үзэе. Гэтэл энэ ялтан дээр өвчин нь адил байхад нэг бол жагсаалтад хамаарна, эсвэл хамаарахгүй гэх мэтээр өөр өөр дүгнэлт гаргасан тохиолдол байна. Бид ийм тодорхой тохиолдол дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар  шийдвэрлээд байна.

-Ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхээр зарим хууль бус үйл ажиллагаа байгаа  юм байна. Тодорхой жишээ хэлэхгүй юу?

- Эрүүгийн хуулийн 126.2- т заасан  хүчингийн  хэрэгт холбогдсон  Л.Батмөнх гэгч нь  461 дүгээр ангид хоригдож  байгаад  хүнд өвчтэй гэсэн үндэслэлээр гуравдугаар  шатлалын эмнэлэг буюу Нэгдсэн 3-р эмнэлэгт хэвтсэн байдаг. Гэтэл энэ хүний шинжилгээний дүгнэлтийг өвчний учир ялаас чөлөөлөх жагсаалтад хамаарах өвчний оношид тохируулан санаатай өөрчилсөн ноцтой  асуудал гарсан. Энэ  асуудалд Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн орлогч  дарга Л.Баярцэцэг, эмч А.Баярзаяа  нар холбогдсон ба  2013 оны дөрөвдүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 245.2, 266.2-т  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Л.Батмөнх нь гуравдугаар эмнэлгийн  орлогч дарга Л.Баярцэцэгийн төрсөн ах болох нь тогтоогдсон.  Бас  нэг жишээ  дурдая. Нэг ялтны асуудлаар  холбогдох яамны мэргэжилтнүүдэд шинжээч томилсон. Гэтэл удаан хугацаагаар дүгнэлт гаргалгүй дарагдуулсан, шинжээчийн дүгнэлт гаргах асуудалд Шүүхийн шинжилгээний тухай хууль ноцтой зөрчигдсөн учраас прокурорын  байгууллагаас шинжээч томилсон тогтоолоо буцаан татсан. Прокурор шинжээч томилсон тогтоолоо татсаны дараа, тухайн ялтны өвчин нь  ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарна гэх дүгнэлтийг яамны мэргэжилтгүүд яаран сандран гаргасан байдаг. Энэ дүгнэлт нь эргэлзээтэй, дүгнэлт гаргахдаа холбогдох хуулиа зөрчсөн тул дахин шинжээч томилсон. Дахин шинжээчийн  дүгнэлтээр тухайн дүгнэлт нь  үндэслэлгүй болох нь тогтоогдож, үгүйсгэгдсэн.

-Үүнээс гадна ял шийтгэл эдэлж буй ялтан санаатайгаар эрүүл мэнддээ хохирол учруулсан тохиолдолд дээрх журамд хамаарах уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон  Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмаар өвчний учир ялаас чөлөөлөх журам  нь бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан ялтанд хамаарахгүй гэж заасан.

-Тэгвэл ялтан өлсгөлөн  зарласны улмаас эрүүл  мэнд нь доройтсон бол хэрхэн зохицуулах вэ?


-Энэ тохиолдолд  ялаас чөлөөлөх журам үйлчлэхгүй.
Т.Энхэлээ



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (49.0.200.152)
    aaraa hund gemtel geed garguulchihsan yavdal odoo ch shiidegdeegui Umnugovid bj l bna taniltai bol yamar ch shiidveriig shuuh emnelge gargaj chaddag l yum bilee
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК