
Тэгвэл “Daily Mail” хосыг хүүтэй болно хэмээн таамагласан байна. Сонинд бичснээр, гүнж Кэйт цэргийн албан хаагчдын эхнэрүүдтэй уулзахдаа, цайвар цэнхэр өнгийн хүүхдийн тэрэг авсан тухайгаа ярьжээ. “Bugaboo” тэргийг худалдаанд янз бүрийн өнгөтэй гаргадаг. Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг мэдэхгүй эцэг, эхчүүд нь ихэнхдээ завсрын өнгүүдийг сонгодог, энэ нь цайвар хүрэн, цайвар бор юм уу хар өнгө байдаг гэж сонинд тэмдэглжээ. Цайвар цэнхэр өнгө нь хааны гэр бүл эрэгтэй хүүхэдтэй болох нь гэх санааг төрүүлж буй юм гэж “Daily Mail” дурджээ.