Хятад улс сүүлийн арван жилд кино уран бүтээлийн өсөлтөөр дэлхийд тэргүүн байр эзлэж байна. 2002 оноос энэ үзүүлэлт жил бүр 40 хувиар өсч байна гэж "Сяньхуа" агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар Хятад улс кино бүтээлээрээ дэлхийд гуравт, орон нутгийн захын кино борлуулалтын нийт хэмжээгээрээ хоёрдугаарт жагсаж байна.
2012 онд Хятадын кино театруудад 2,7 тэрбум гаруй долларын тасалбар худалдагдсан нь 2011 оныхоос 30,18 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд Хятадад 893 кино бүтээгдсэний 46,4 хувь нь дотоодын кино байжээ.
Б.Билэгт

























































