ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Шинзо Абэ нарын уулзалт өчигдөр
Кремльд эхэлсэн билээ. Уулзалтын үеэр хоёр тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн
тогтоолыг зөрчиж, ээлжит цөмийн болон пуужингийн туршилтууд явуулсан БНАСАУ-ыг буруушаасан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Шинзо Абэ нарын уулзалт өчигдөр Кремльд эхэлсэн билээ. Уулзалтын үеэр хоёр тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, ээлжит цөмийн болон пуужингийн туршилтууд явуулсан БНАСАУ-ыг буруушаасан байна.
Энэ тухай хэлэлцээрийн дүнгээр баталсан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Мөн БНАСАУ-ын цөмийн тулгамдсан асуудлуудад улс төрийн болон дипломат зохицуулалт шаардагдаж байгаа тухай мэдэгджээ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийн төлөө байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Б.Билэгт