АНУ-ын ачааны онгоц Афганистаны Баграм дахь цэргийн баазад осолджээ. Үүний улмаас онгоцны багийн долоон гишүүн бүгд амь насаа алдсан байна. Онгоц Баграмын баазаас хөөрснөөс хэдхэн минутын дараа унасан хэмээн НАТО-гийн төлөөлөгч мэдээлжээ. Эх сурвалж онгоцыг 400 метр орчим өндөрт хөөрөөд унасан хэмээн ярьжээ. Осолд талибуудыг сэжиглэж байгаа ч ослыг шинжилж үзсэн НАТО цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа байгаагүй хэмээн няцаажээ.
Афганистаны нийслэл Кабул хотын ойролцоо орших Баграм нь АНУ-ын цэргүүд олноор байршдаг хамгийн том цэргийн бааз аж.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)