Хонконг H7N9 шувууны ханиадаас хамгаалах арга хэмжээгээ улам чангатгаж байгаа талаар “CNN” мэдээлжээ.

Хонконг H7N9 шувууны ханиадаас хамгаалах арга хэмжээгээ улам чангатгаж байгаа талаар “CNN” мэдээлжээ. Энэ нь шувууны ханиад хурдацтай өсч байгаа болон Хятадын ханиад бүртгэгдээгүй хотуудад вирусын халдвар шинээр гарсантай холбоотой аж. Мөн энэ сарын 29-өөс ирэх сарын нэгэн хүртэл үргэжлэх Хөдөлмөрийн өдрийн амралтаар жуулчдын тоо ихээр нэмэгдэхтэй холбоотой байна. Хөдөлмөрийн өдрөөр 600 гаруй албаны хүн болон 100 гаруй сайн дурынхад Хятадаас Хонконгод зочлох аж.
Өнгөрсөн ням гаргийн байдлаар вирусын халдвар 124-т хүрээд байна. Хонконгын Эрүүл мэндийн яам тэжээвэр шувуу, мах, өндөг зэргийг импортлохыг түр хоригложээ.
Д.Идэр