Голландын хатан хаан Беатрикс хаан ширээгээ тун удахгүй ууган хүү Уиллем Александрт өгөхөөр болсон тухайгаа өчигдөр мэдээлжээ. Тэрээр Хатан хааны өдөр хэмээн нэрлэгдсэн үндэсний амралтын өдрөөр хаан ширээгээ өгөх аж. 75 настай хатан хаан ширээгээ яг хэзээ өгөхөө зарлаагүй ч өнгөрсөн нэгдүгээр сард ууган хүүдээ өвлүүлнэ гэдгээ мэгдээд байсан юм.
Тэрээр “Миний энэ шийдвэр та бүхнийг орхино гэсэн үг биш юм. Би хэдий хаан суудлаа өгсөн ч ард иргэдтэйгээ уулзах боломж нээлттэй байх болно. Өнгөрсөн 33 жилийн турш намайг хатан хаан байх боломж олгож, надад итгэж байсан та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн байна.
Голландын үндсэн хуулийн дагуу хаан, хатан хоёр нь улсын тэргүүн боловч улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай байдаг байна.
Д.Идэр

























































