Оросын буддистуудын их хурлаар Хамба Дамба Аюшеев буддын сүм хийдийн тэргүүнээр улиран сонгогдсон талаар “Риа Новости” мэдээлжээ. Буриадын Ивлэгийн дацанд болсон их хуралд ОХУ-д байрлах буддын 35 дацан болон буддын шашны дээд сургуулиудын 500 орчим төлөөлөгч оролцжээ. Дамба Бадмаевич Аюшеев нь 1962 онд төрсөн бөгөөд 1995 оноос хойш Оросын буддистуудын тэргүүнээр таван удаа улиран сонгогдоод байна. Хурлаар буддын сүм хийдийн тэргүүнийг сонгоод зогссонгүй буриад хэл соёлыг хадгалан хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн аж.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (1)