Энэтхэгийн Мадхья Прадеш хотод хүчирхийлүүлсэн таван настай бяцхан охин өнгөрсөн даваа гарагт таалал төгсчээ. Охин хүчирхийлүүлснээс хойш хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед аажмаар бие нь муудсаар амьсгал хураажээ. Энэ балмад хэрэгт Манож Кумар гэх этгээд болон түүнтэй хамссан байж болохуйц нэг залууг буруутган байцааж байна. Манож Кумар нь хөршийнхөө таван настай охиныг өнгөрсөн сарын 14-нд гэртээ оруулж давтан хүчирхийлсэн нь тогтоогдсон юм. Охиныг гурван өдрийн дараа гэрийнхээ ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Охины биеийн байдал маш хүнд байсан бөгөөд эмч нар түүний бэлэг эрхтэнд бузар гартнуудын хийсэн лаа, жижиг лонхуудыг авах мэс заслыг амжилттай хийсэн юм.
Цагдаагийн ажилтнууд охины ар гэрийнхнийг чимээгүй өнгөрөхийг хүсч хахууль өгсний дараа хүчирхийлэлд живсэн Энэтхэгийн ард түмэн жагсч байсан юм. Харин түүнийг таалал төгссөн өдөр ч мөн олон иргэд эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.
Азийн хүний эрхийн төвийн мэдээлснээр Энэтхэгт 2001-2011 оны хооронд 48338 хүүхэд хүчирхийлэлд өртжээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (5)