
Хуралдааныг парламентын сувгаар шууд нэвтрүүлж байсан аж. Өнгөрсөн сард сонгуульд ялсан Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгчээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул санал өгөх эрхгүй болсон сөрөг хүчний төлөөлөгчид хуралдаан эхэлсний дараа вувузел хэмээх үлээвэр үлээжээ.
Зодооны дараа царай нь хөх няц болсон сөрөг хүчний төлөөлөгч Хуулио Борхесын зураг интернэтэд шуугиан тарьжээ. Эрх баригч хүчний талынхан биднийг дайрсан гэж сөрөг хүчний депутатууд мэдээлсэн байна.
