Японы эрх баригчид нийслэл Токио хотын зүүн өмнөд хэсэгт орших Фүжи
уулыг Юнескогийн Дэлхийн өвийн жагсаалтад орох ёстой хэмээн үзжээ.

Японы эрх баригчид нийслэл Токио хотын зүүн өмнөд хэсэгт орших Фүжи уулыг Юнескогийн Дэлхийн өвийн жагсаалтад орох ёстой хэмээн үзжээ. Өчигдөр Японы Соёлын газар НҮБ-ын зөвлөлийн Фүжи уулыг Дэлхийн өвийн санд бүртгэхэд тохиромжтой хэмээн үзсэн талаар мэдээлсэн байна. Японы талаас өвд бүтргүүлэх хүсэлтээ гаргасан бөгөөд албан ёсны хариуг ирэх зургаадугаар сард Камбож улсад болох Юнескогийн Дэлхийн өвийн хорооны уулзалт дээр зарлах аж.
Фүжи уул нь далайн түвшнээс дээш 3776 метрт байрладаг Японы хамгийн өндөр бас идэвхитэй галт уул бөгөөд хамгийн сүүлд 300 жилийн өмнө дэлбэрч байжээ.
Япон Камакура сүмээ өвд бүртгүүлэхийг хүссэн ч НҮБ-ын зөвлөл зөвшөөрөөгүй байна. Тус улс нь соёлын 12, байгалийн дөрөв, нийтдээ 16 өвөө Дэлхийн өвийн санд бүртгүүлжээ.
Д.Идэр