Бостоны дэлбэрэлтэд сэжиглэгдэж буй 19 настай Жохар Царнаевын ангийн хоёр хүүхдийг энэ хэрэгт сэжигтнээр татан байцааж эхэлжээ. Казахстанаас ирж Бостонд суралцаж байсан Диас Кадырбаев болон Азамат Тажаяков нар нь Жохар Царнаевын нөүтбүүк, үүргэвчийг хаяж, устгахыг оролдсон хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.Хөвгүүдийг дэлбэрэлтийн төлөвлөгөөг хамт гаргасан байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Хэрвээ тэд нотлох баримтыг устгахыг оролдсон нь тогтоогдвол дээд тал нь таван жил шоронд суух болон 250 мянган ам.долларын торгууль төлөх аж. Тэднийг энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн худал мэдээлэл өгсөн АНУ-ын иргэн Робел Филлипос ч мөн адил шийтгэл хүртэх юм.
Холбооны мөрдөх товчооныхон Жохар Царнаевыг алга болсно үүргэвчийг олоход дотор нь дэлбэрэлт үйлдэхэд хэрэглэгдэх эд зүйлс байсан аж. Цагдаа нарын мэдээлж буйгаар Диас Кадырбаев болон Азамат Тажаяков нар Жохар Царнаевын дэлбэрэлтэд ашигласан зарим эд зүйлстэй цүнх, нөүтбүүкийг хэрэг явдал болсноос гурван өдрийн дараа Массачуссетсын их сургуулийн дотуур байрнаас авч хаясан аж.
Өнгөрсөн сарын 14-нд болсон дэлбэрлэтээо гурван хүн амиа алдаж, 264 хүнд бэртэж, гэмтсэн юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (3)