Өнгөрсөн өдрүүдэд нийслэлд хулгай, дээрэм, бусдыг хүйтэн мэсээр гэмтээсэн хэргүүд хэд хэд гарсан байна.

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлд хулгай, дээрэм, бусдыг хүйтэн мэсээр гэмтээсэн хэргүүд хэд хэд гарсан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Ц нь соггуурсан үедээ иргэн Н-Тэй маргалдан хөлд нь хутгалчихаад зугтаажээ. Дүүргийн цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Мөн согтуу этгээд хүний хүзүүг хутгаар зүсч гэмтээгээд зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан аж. Ямар ч шалтгаангүйгээр хүн гэмтээсэн түүнийг цагдаа нар илрүүлж саатуулаад байгаа юм. Ийнхүү бусдын бие эрхтнийг хүйтэн мэсээр гэмтээсэн цөөнгүй хэрэг эдгээр хоногуудад гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/