Тэгвэл БНСУ-ын Засгийн газар Кайсоны компаниудад 300 тэрбум вон буюу 272 сая ам.долларын зээл санал болгожээ.

Өнгөрсөн сард Пхеньян Хойд Солонгосын нутагт орших Өмнөд Солонгосын Кайсон үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэхийг хориглосон билээ. Энэ шийдвэрээс болж тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг байсан олон компаниуд хямралд орсон юм. Тэгвэл БНСУ-ын Засгийн газар Кайсоны компаниудад 300 тэрбум вон буюу 272 сая ам.долларын зээл санал болгожээ.
Энэ асуудлын тусгайлан судалж буй Засгийн газрын комисс ирэх даваа гаргаас эхлэн хоёр хувийн хүүтэй санхүүгийн тусламжаа олгож эхлэх аж. Зээлийн бодлогыг богино хугацаанд олон компанийг аврах хамгийн зөв зам гэж үзэж байна. Хойд Солонгосын шийдвэрээс болж 53 мянган хүн ажиллах боломжгүй болоод байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)