БНАСАУ Йонбен дэх цөмийн цогцолборт хөнгөн усны реакторыг барих ажлыг дуусч байна. Реакторыг ойрын үед ашиглалтад оруулж магадгүй хэмээн АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн дэргэдэх Америк-Солонгосын хүрээлэн мэдээлсэн байна. Хангалттай хэмжээний тулш Хойд Солонгост байвал шинэ реакторыг ойрын хэдэн долоо хоногт ажиллуулж эхлэх магадлал тун өндөр аж. Туршилт амжилттай болвол реакторыг 2014 оны эхний хагаст бүрэн ашиглаж эхлэнэ гэж хүрээлэнгийнхэн үзэж байна.

























































