Суданы Дарфур хотын Жебел Амир хэмээх газарт орших алтны уурхайд
нуранги үүссэнээр олон арван хүн амиа алдаж, сураггүй болжээ. Нурангиас
52 цогцсыг татан гаргасан байна. Гэвч хайгуулын ажиллагаа дуусаагүй
байгаа аж.

Суданы Дарфур хотын Жебел Амир хэмээх газарт орших алтны уурхайд нуранги үүссэнээр олон арван хүн амиа алдаж, сураггүй болжээ. Нурангиас 52 цогцсыг татан гаргасан байна. Гэвч хайгуулын ажиллагаа дуусаагүй байгаа аж.
Суданы олон нийтийн телевиз нурангид 60 гаруй хүн амиа алдсан хэмэн мэдээлж байгаа ч албаныхан баталгаагүй тоо хэмээн мэдээлж байна.
Уурхайн аюултай газарт малтлага хийсний дараа нуранги үүссэн хэмээн эх сурвалж мэдээлсэн аж. ослын шалтгааныг холбогдох албаныхан мөрдөж байгаа гэв.
Д.Идэр