2010-2012 оны хооронд Сомалид олон мянган хүн өлсгөлөнгөөр амиа
алджээ. Тэдний тоо 258 мянган хүрсэн хэмээн НҮБ мэдээллээ. НҮБ-ын Хүнс,
Хөдөө аж ахуйн байгууллага энэхүү судалгааг явуулсан байна.

2010-2012 оны хооронд Сомалид олон мянган хүн өлсгөлөнгөөр амиа алджээ. Тэдний тоо 258 мянган хүрсэн хэмээн НҮБ мэдээллээ. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага энэхүү судалгааг явуулсан байна.
Амиа алдагсдын тал нь таваас доош насны хүүхдүүд байсан нь олон улсын санааг зовоож байгаа гэв. НҮБ-аас Сомалид тусламж хүргэж байгаа хэдий ч хангалттай хүрэлцэхгүй байгаа аж. Тус улсын 2.7 сая хүн дөнгөж хоног залгуулж амьдарч байгааг судалгаа харуулжээ.
Д.Идэр