Тэгвэл сэжигтнүүд АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу долдугаар сарын
дөрөвний өдөр дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн “CNN”
мэдээлжээ.

АНУ-ын Бостон хотын марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтэд 19 настай Жохар Царнаев, түүний ангийн хоёр оюутан болон 26 настай ах Тамерлан Царнаевын эхнэр нарыг сэжиглэн байцааж байгаа. Тэгвэл сэжигтнүүд АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу долдугаар сарын дөрөвний өдөр дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэмээн “CNN” мэдээлжээ.
Цагдаа нарын мэдээлснээр Тамерлан Царнаевын гэрээс гэр аргаар үйлдвэрлэсэн тэсрэх бодис илэрсэн байна. “Тэднийг ямар нэгэн онцгой үйл явдлын үеэр дэлбэлэхээр төлөвлөж байсан. Бостон хот Тусгаар тогтнолын өдрийг жил бүр өргөн тэмдэглэдэг тул энэ баяраар халдлага үйлдэх байсан хэмээн таамаглаж байна” гэж Холбооны мөрдөх товчооныхон үзжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)