БЗД-ийн 25-р хорооны "Шинэ дөл" цогцолборын урд байрлах "Траст трейд" хиамны цехийн зооринд өдрийн 14.30 цагийн үед дэлбэрэлт болж, хоёр хүн бэртжээ. Дэлбэрэлт болж, гал гарсан даруйд Онцгой байдлын албан хаагчид 13 минутын дараа ирсэн байна. Урьдчилсан байдлаар баллонтой газ дэлбэрсэнээс гал гарсан хэмээн үзэж байна. Одоо хэргийн газарт Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэл болно.

