Уул уурхайн томоохон хувь эзэмшигч Роберт Фрийдланд өнгөрсөн сард “Туркойз Хилл Ресурс” ХК-д эзэмшиж байсан хувьцаагаа зарж, 8.4 хувь эзэмших боллоо хэмээн “Bloomberg” мэдээллээ. Хуучны “Айвенхоу Майнз” буюу “Туркойз Хилл Ресурс”-т 10-аас бага хувь эзэмших болсноор Роберт Фрийдланд тус компаний ТУЗ-ийн гишүүнд байх эрхгүй болж байгаа юм. Тэрээр дээрх компанид 14 хувийг эзэмшдэг байсан аж. Фрийдланд томоохон хувьцаага азарсан нь Оюутолгойгоос холдох алхам байж болох юм хэмэн барууны хэвлэл бичжээ.
“Туркойз Хилл Ресурс”-ын 51 хувийг Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто эзэмшдэг билээ.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (4)