Өнөөдөр 14.30 минутын орчимд 13-р хорооллолд байрлах “Траст” хиамны цех
дэлбэрчээ. Дэлбэрэлтээр хоёр хүн шархдсан байна. Гал унтраах ангийнхан
дуудлага өгснөөс арваад минутын дараа ирж галыг унтраажээ.

Өнөөдөр 14.30 минутын орчимд 13-р хорооллолд байрлах “Траст” хиамны цех дэлбэрчээ. Дэлбэрэлтээр хоёр хүн шархдсан байна. Гал унтраах ангийнхан дуудлага өгснөөс арваад минутын дараа ирж галыг унтраажээ.
Хиамын цехийн баруун хэсгээс эхлээд гал гарсан гэж эх сурвалж мэдээллээ. Дотор нь дэлбэрэх боломжтой бодис байсан байх магадлал өндөр аж.
Сүүлийн үед энэ төрлийн хэрэг нийслэлд олноор тохиолдох боллоо. Өнгөрсөн сард “C1” телевизийн байр шатсан бол өнгөрсөн долоо хоногт “Орчлон” хорооллын байр болон “Далан давхар”-ын хэсэг газар шатсан билээ.
Сэтгэгдэл (4)