Дундговь аймгийн Хулд сумын Цагаан чулуу гэдэг газраас өнгөрсөн сарын 28-нд усны шувуу олноор үхсэн гэсэн мэдээлэл цацагдсан.

Дундговь аймгийн Хулд сумын Цагаан чулуу гэдэг газраас өнгөрсөн сарын 28-нд усны шувуу олноор үхсэн гэсэн мэдээлэл цацагдсан. ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтэс, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран ажлын хэсэг байгуулан хэрэг болсон газарт очиход найман хар галуу өндөр хүчдэлийн дагуу үхсэн байжээ.
Шувуунаас био аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо хийхэд шувууны томуу өвчин биш харин өндөр хүчдэлд цохиулж үхсэн байх магадлалтай гэсэн урьдчилсан онош тогтоожээ. Тиймээс дээж авч УМЭАЦЛ-т шинжилгээ хийлгэхээр явуулсан хэмээн ХХААЖДҮГ мэдээллээ.
Үхсэн шувууны сэг зэмийг нүхэнд хийж шатаан булж, орчмын газрыг халдваргүйжүүлсэн аж.