
Баруун болон төвийн нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говь талын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.