Нигерийн зүүн хойд хэсэгт өчигдөр томоохон хэмжээний террорист халдлага болжээ.

Нигерийн зүүн хойд хэсэгт өчигдөр томоохон хэмжээний террорист халдлага болжээ. "Боко харам" нэртэй экстримист бүлгийн 200 гаруй гишүүд галт зэвсэг барин Бама хотын шорон, цагдаагийн газар болон Засгийн газрын зарим байрыг шатаажээ. Энэ үеэр их хэмжээний хохирол учирч 55 хүн амиа алдсан байна. Алан хядагчид шорон руу дайрч бүх хуягуудын аминд хүрсэн бөгөөд 105 хоригдлыг сулласан ноцтой хэрэг гарчээ.
Батлан хамгаалах яамны төлөөлөгч Муса Сагир мэдэгдэхдээ "Алан хядагч этгээдүүдийн зарим нь цэргийн хуаран руу дайрсан ч нэвтэрч чадаагүй. Тэдний 10 гаруй нь амиа алдаж, хоёр нь баригдсан" гэв.
"Боко Харам" бүлэглэл нь барууны үзлийг эсэргүүцэгч бөгөөд Нигерт байдаг Христийн сүмд хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлж бaйв. Өнгөрсөн сарын сүүлээр тус бүлэглэл цэргийн байрыг дэлбэлж 200 гаруй хүн нас барсан юм.
Б.Баяр
Сэтгэгдэл (2)