Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтоор уржигдар 11.40 цагт фургон машинд 85 кг зэс, гууль, устай хуванцар саванд байгалийн хорголжин чулуу 16 кг-ийг нуун нэвтрүүлэхийг оролдсон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ахлах дэслэгч, хилчин З.Баянмөнх тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцдаа уг зөрчпийг илрүүлсэн байна.Холбогдох албаны хүнээс энэ талаар тодруулахад "Гашуунсухайтын хилийн боомтоор фургонд зэс, гууль, хорголжин чулууг нуун гарахыг завдсан. Одоогоор Хилийн тагнуулын ажилтнууд эл хэргийг шалгаж байна. Мөн фургоны энэхүү хэргийг үйлдсэн болохоо мэдэгдээд байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)