АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотод олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хориод хүн бэртэж гэмтжээ. Тус хотод өчигдөр Ээжүүдийн өдрийн баярын жагсаал болж байх үед халдагч этгээд гал нээж 19 хүнийг шархдуулсан байна. Хохирогсдын хоёр нь хүүхэд, 10 нь эрэгтэй, долоо нь насанд хүрсэн эмэгтэй байжээ. Гал нээх үед хүмүүс шуугилдаж зугтааж эхэлсэн хэмээн фото сэтгүүлч Абдул Азиз мэдээлсэн байна.
Хууль хяналтын байгууллагынхан хэргийг шалгаж эхэлжээ. Хэргийн газарт үзлэг хийхэд гурван өөр буугаар буудсан нь тогтоогдсон байна. Мөн гурван сэжигтэн этгээд шуугиан дунд зугтааж гарсан хэмээн үзэж байна. Сэжигтнүүдийн нэгийг Африк Америк гаралтай, 18-22 насны, цэнхэр жинсэн шорт, футболкатай эрэгтэй байсан хэмээн дүрсэлжээ.
Д.Идэр

























































